Мэдээ мэдээлэл
13888
БАТЛАГДСАН НӨЛӨӨЛЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТ
8259
БАТЛАГДСАН НӨЛӨӨЛЛИЙН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН
90
НӨЛӨӨЛЛИЙН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЭРХ БҮХИЙ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГА
2
БАТЛАГДСАН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН
Нөлөөлөх байдлын үнэлгээ гэж юу вэ?
Байгаль орчны үнэлгээ гэж ямар нэгэн төсөл, төлөвлөгөө, бодлогыг хэрэгжүүлэх шийдвэр гаргахын өмнө тухайн төсөл, төлөвлөгөө, бодлого нь байгаль орчинд эерэг болон сөрөг байдлаар хэрхэн нөлөөлөхийг үнэлэхийг хэлнэ. Байгаль орчны үнэлгээ дараах 4 ангиллаар хийгддэг.?
Үнэлгээ хийлгэх шаардлага:
Улс, бүс нутаг, салбарын хэмжээнд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөний байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд учруулж болзошгүй сөрөг нөлөөллийг тодорхойлох.
Үнэлгээ хийлгэх хугацаа:
Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэхээс өмнө
Үнэлгээ хийлгэх этгээд:
Бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөг санаачлан боловсруулагч салбарын яам
Үнэлгээ хийх этгээд:
Эрх бүхий мэргэжлийн байгууллага болон тухайн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, бие даасан шинжээч, мэргэжилтэн хамтран
Үнэлгээнд шинжилгээ дүгнэлт гаргах этгээд:
Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх мэргэжлийн зөвлөл
Журмаар зохицуулах эсэх:
Засгийн газрын баталсан журмаар зохицуулна.
Байгаль орчны стратегийн үнэлгээ
Үнэлгээ хийлгэх шаардлага:
Улс, бүс нутаг, салбарын хэмжээний хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө болон аливаа төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны нөхцөл, онцлогийг тодорхойлох.
Үнэлгээ хийлгэх хугацаа:
Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө, аливаа төслийг боловсруулах явцад
Үнэлгээ хийлгэх этгээд:
Төсөл хэрэгжүүлэгч
Үнэлгээ хийх этгээд:
Эрх бүхий мэргэжлийн байгууллага болон судалгаа шинжилгээний байгууллага хамтран
Үнэлгээнд шинжилгээ дүгнэлт гаргах этгээд:
Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх мэргэжлийн зөвлөл
Журмаар зохицуулах эсэх:
Байхгүй.
Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
Үнэлгээ хийлгэх шаардлага:
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөллийг тогтоох.
Үнэлгээ хийлгэх хугацаа:
Төсөл хэрэгжүүлэхээс өмнө
Үнэлгээ хийлгэх этгээд:
Төсөл хэрэгжүүлэгч
Үнэлгээ хийх этгээд:
Нөлөөлийн ерөнхий үнэлгээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эсхүл байгаль орчны алба; Нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллага
Үнэлгээнд шинжилгээ дүгнэлт гаргах этгээд:
Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага
Журмаар зохицуулах эсэх:
Засгийн газрын баталсан журмаар зохицуулна.
Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ
Үнэлгээ хийлгэх шаардлага:
Тодорхой бүс нутаг, сав газарт хэрэгжүүлж буй төсөл хүн амын эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг тодорхойлох.
Үнэлгээ хийлгэх хугацаа:
Төсөл хэрэгжих явцад
Үнэлгээ хийлгэх этгээд:
Төсөл хэрэгжүүлэгч
Үнэлгээ хийх этгээд:
Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон эрх бүхий мэргэжлийн байгууллага хамтран
Үнэлгээнд шинжилгээ дүгнэлт гаргах этгээд:
Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх мэргэжлийн зөвлөл
Журмаар зохицуулах эсэх:
Засгийн газрын баталсан журмаар зохицуулна.
Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ
Статистик
Батлагдсан нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, оноор
Батлагдсан нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, үнэлгээний чиглэлээр
Mэдээ, мэдээлэл
2022 оны байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан хэлэлцсэн хурлын шийдвэр
2022-12-06Хурлын шийдвэр
2021 оны байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан хэлэлцсэн хурлын шийдвэр
2022-09-06Хурлын шийдвэр 2021
2021 оны байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан хэлэлцсэн хурлын шийдвэр
2022-09-06Хурлын шийдвэр 2022
Батлагдсан нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт, oноор
Газарзүйн мэдээ
Байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийгдсэн төслийн байршлыг томруулж/жижигрүүлж харах, гүйлгэж харах,зай болон талбай хэмжих, хүсэлтийн үр дүнг харах, HTML болон PDF хэлбэрээр хэвлэх, байгаль орчны бусад газарзүйн мэдээтэй давхцуулан харах боломжтой.