For the complete documentation index, see llms.txt. This page is also available as Markdown.

Бүртгэл үүсгэх, нэвтрэх

www.data-school.mn сайтад шинээр бүртгэл үүсгэх, нэвтрэх заавар

📌 Сайтад бүртгүүлсний дараа бид таны бүртгэлтэй аккаунт дээр сургалтын эрхийг идэвхижүүлж өгөх боломжтой болно. 📌 Та өөрийн бүртгүүлсэн и-мэйл болон нууц үгээ ашиглан дараагийн удаа сайтад нэвтэрч хичээлээ үзэх тул өөрийн и-мэйл, нууц үгийг бусдад бүү задруулаарай. 📌 Бүртгэл үүсгэсний дараа өөр төхөөрөмжөөс холбогдох эсвэл logout хийсний дараа заавал НЭВТЭРЧ орж байж сургалтаа үзэхийг анхаарна уу.

1. Сайтад шинээр бүртгэл үүсгэх

https://data-school.mn/ сайтад анх удаа буюу шинээр бүртгэл үүсгэхдээ баруун дээд буланд байрлах "БҮРТГҮҮЛЭХ" товч дээр дарна.

Image

Бүртгэл үүсгэх дараах 2 сонголтын аль нэгээр сайтад бүртгэлтэй болно.

  1. Gmail (Google) ашиглан бүртгүүлэх - Gmail бүртгэлээ ашиглан хялбараар бүртгүүлэх.

  2. Бүртгэлийн форм ашиглан бүртгүүлэх - Байгууллагын и-мэйл эсвэл gmail - ээс бусад и-мэйл хаягтай тохиолдолд.

1.1. Gmail ашиглан бүртгүүлэх

📝 Та зурагт харуулсан "Google-р бүртгүүлэх" товч дээр дарж өөрийн gmail - ээрээ хялбараар бүртгүүлэх боломжтой.

Image

1.2. Бүртгэлийн форм бөглөж бүртүүлэх

📝И-мэйл хаяг: Өөрийн и-мэйл хаягийг оруулна. 📝Шинээр нууц үг оруулах: Шинэ нууц үг зохиож оруулна уу. 📝Нууц үг давтах: Дээр оруулсан нууц үгийг давтан оруулна уу.

2. Сайт руу дахин нэвтрэх, эсвэл өөр төхөөрөмжөөс нэвтрэх

Сайтаас гарсан, эсвэл дахин нэвтрэх тохиолдолд сайтын баруун дээд буланд байрлах "НЭВТРЭХ" товч дээр дарна.

Image
  1. Gmail бүртгэлээ ашигласан бол "Google-р нэвтрэх" товч дээр дарж нэвтэрнэ.

  2. И-мэйл, нууц үгээр бүртгэл үүсгэсэн бол бөглөх хэсэгт оруулж нэвтэрнэ.

Image

Профайл цэс

Амжилттай сайт руу нэвтрэхэд баруун дээд буланд ПРОФАЙЛ цэс харагдана. Уг цэснээс өөрийн эрх нээгдсэн сургалтууд, цахим ном, сертификатаа харахаас гадна хувийн мэдээллээ өөрчлөх боломжтой.

Last updated